Хятад улс сар луу анх удаа пуужин хөөргөлөө
БНХАУ-ын саран дээр судалгаа хийх зорилго бүхий пуужин хөөргөх анхны оролдлого нь амжилттай болжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын саран дээр судалгаа хийх зорилго бүхий пуужин хөөргөх анхны оролдлого нь амжилттай болжээ. Орон нутгийн цагаар 12 сарын 1-2-нд шилжих шөнө уг пуужинг амжилттай хөөргөсөн талаар Хятадын Шиньхуа агентлагаас мэдээлэл хийсэн байна.
Хэрэв Хятадын CHANGE’E-3 сансар судлалын төхөөрөмж саран дээр амжилттай газардвал АНУ болон ЗХУ-ын дараах сансар судлалын түүхэнд гурав дахь гүрэн болж тэмдэглэгдэн үлдэх юм байна.


















