Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад улс цахилгаан барааны хог хаягдлаар тэргүүлжээ

2017 онд дэлхийн цахилгаан барааны хог хаягдлын хэмжээ 65 сая 400 мянган тоннд хүрэх тооцоо гарчээ. НҮБ-ын цахилгаан бараа бүтээгдэхүүн хог хаягдлыг бууруулах төслийн тайланд тусгаснаар Хятад улс өнгөрсөн онд хамгийн их цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдал хаясан бол АНУ удаах байрт оржээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улс цахилгаан барааны хог хаягдлаар тэргүүлжээ
Хятад улс цахилгаан барааны хог хаягдлаар тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

2017 онд дэлхийн цахилгаан барааны хог хаягдлын хэмжээ 65 сая 400 мянган тоннд хүрэх тооцоо гарчээ.
НҮБ-ын цахилгаан бараа бүтээгдэхүүн хог хаягдлыг бууруулах төслийн тайланд тусгаснаар Хятад улс өнгөрсөн онд хамгийн их цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдал хаясан бол АНУ удаах байрт оржээ.

Энэ мэт цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдлын хэмжээ ихсэх байдал зөвхөн хөгжингүй орнуудад ч бус хөгжиж буй, шинээр хөгжиж буй орнуудад ч илэрч байгаа юм.

НҮБ-аас цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдал нь хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд хортой бодисын агууламж их гэдгийг анхааруулсаар байгаа боловч өнөөдөр дэлхийн хэмжээнд цахилгаан бараа бүтээгдэхүүний хаягдлын асуудлаар хийгдсэн дорвитой судалгаа байхгүй байна.

Хуваалцах