Хятад улс цөлжилттэй тэмцэж эхэлжээ
Хятад улс цөлжилт идэвхитэй явагдаж байгаа орны нэг болоод байгаа билээ. Өнгөрсөн зууны эцэс гэхэд Хятадад жилд дунджаар 3436 км газар цөлжиж байсан бол одоогийн байдлаар жилд 1174 км газрыг цөлжих аюулаас хамгаалж чадсан байна.
Мэдээллийн алба

Хятад улс цөлжилт идэвхитэй явагдаж байгаа орны нэг болоод байгаа билээ.
Өнгөрсөн зууны эцэс гэхэд Хятадад жилд дунджаар 3436 км газар цөлжиж байсан бол одоогийн байдлаар жилд 1174 км газрыг цөлжих аюулаас хамгаалж чадсан байна.
Учир нь цөлжилтийг багасгахын тулд улсын хэмжээнд цөлжилтийг хурдан хугацаанд бууруулах хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Үүнд ӨМӨЗО-ны экологийн байгууллагыг дэд бүтцийн хамгийн том байгууллага болгож, иж бүрэн бодлого боловсруулан, цөлжилтийг тогтоон, ойжуулалтыг нэмэгдүүлж эхэлсэн ажээ.
Олон жилийн турш цөлжилт тасралтгүй нэмэгдсэн нь тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжил болон иргэдийн амьдралд ноцтой нөлөө үзүүлээд байгаа юм.


















