Хятад Улс төмөр замын гүүрийн хэсгээ барьж дуусгажээ
Хятад улс Амур мөрөн дээрх Нижнеленинск-Тунцяны төмөр замын гүүрний хэсгээ барьж дуусгасан байна. энэ тухай Чайна Рэйлвэй компаниас мэдэгдээд байна. Хятадын тал 2014 оны 2 дугаар сараас энэ гүүрийн барилгын ажлаа эхлүүлсэн юм.
Мэдээллийн алба

Хятад улс Амур мөрөн дээрх Нижнеленинск-Тунцяны төмөр замын гүүрний хэсгээ барьж дуусгасан байна. энэ тухай ЧайнаРэйлвэй компаниас мэдэгдээд байна. Хятадын тал 2014 оны 2 дугаар сараас энэ гүүрийн барилгын ажлаа эхлүүлсэн юм. Тус төмөр замын гүүрний нийт урт нь 2 мянга гаруй метр юм. Үүний 328 метр нь Оросын талын барих хэсэг юм. Тус гүүрний нэвтрэх чадвар жилд 21 сая тонн хэмээн тодорхойлдог.
Энэ гүүр нь Хятад-Оросын хооронд тавьсан төмөр замын анхны гүүр юм. Гүүр Орос, Хятадын стандартад нийцүүлсэн хоёр өөр цариг бүхий хос төмөр замтай. Энэ төслийг хэрэгжүүлснээр Хятад руу Оросын КимканоСутарскийн ГОК-оос богино зайгаар төмрийн хүдрийн агууламжуудыг экспортлох боломжтой болж байна. ОХУ гүүрний өөрийн талын хэсгээ ирэх оны 6 дугаар сард дуусгаж ашиглалтад оруулахаа мэдэгдэж байгаа юм.


















