Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад улс Умард Солонгост газрын тос зарсан гэх мэдээллийг няцаалаа

Хятадын тал эрс няцаасан байна. Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуининг өнөө өглөө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улс Умард Солонгост газрын тос зарсан гэх мэдээллийг няцаалаа
Хятад улс Умард Солонгост газрын тос зарсан гэх мэдээллийг няцаалаа. Зураг: МҮОНРТ

Хятадын тал эрс няцаасан байна. Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуинингийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн юм.

Тэрээр Хятад улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн нь хөдлөшгүй баримтаар нотлогдвол л энэ хэргийг нухацтайгаар авч үзэх болно гэж тэрээр тэмдэглэн хэлсэн юм. Хятадын хөлөг онгоцууд задгай далайд Умард Солонгосын онгоцуудад газрын тос худалддаг гэж Өмнөд Солонгосын Чосон Ильбо Америкийн хиймэл дагуулуудаас авсан зурган дээр үндэслэн мэдээлж байгаа нь олон улсын анхаарлыг татаад банйа.

Тус сонинд мэдээлснээр сансраас авсан зургууд дээрээс Хятадын хөлгөөс Умардын хөлөг рүү газрын тос шахаж байгааг харж болохоор байна. Умард Солонгост задгай далайд газрын тос худалдаалахыг өнгөрсөн 9-р сарын НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 2375 р тогтоолоор хориглосон байна.

Гэхдээ энэ мэдээлэлд Умард Солонгост өнгөрсөн 10-р сараас хойш ийм аргаар нийтдээ 30 удаа газрын тос нийлүүлсэн гэдгийг тэмдэглэсэн байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 2375-р тогтоол бол олон улсын хамтын нийгэмлэгийн түүхэнд хамгийн хатуу хориг арга хэмжээний тогтоол юм.

Хуваалцах