Хятад улс өмнөд мөсөн далайд дөрөв дэх станцаа барилаа
Хятад улс өмнөд туйлд судалгааны дөрөв дэх станцаа барьж дууссан гэж тус улсын Далайн хэрэг эрхлэх газраас мэдэгдлээ. Судалгааны “Тайшань” станц нь “Цагаан хэрэм”, “Жуншань”, “Кунклунь” станцуудын дараа баригдсан дөрөв дэх станц юм. Хятадын өмнөд туйл дахь судалгааны ажил 1984 онд эхэлжээ.
Мэдээллийн алба

Хятад улс өмнөд туйлд судалгааны дөрөв дэх станцаа барьж дууссан гэж тус улсын Далайн хэрэг эрхлэх газраас мэдэгдлээ.
Судалгааны “Тайшань” станц нь “Цагаан хэрэм”, “Жуншань”, “Кунклунь” станцуудын дараа баригдсан дөрөв дэх станц юм. Хятадын өмнөд туйл дахь судалгааны ажил 1984 онд эхэлжээ.
“Цасан луу” мөс зүсэгч хөлөг онгоц өнгөрсөн оны 12 дугаар сард мөсөнд суусан Оросын хөлөг онгоцыг аварсныхаа дараа судалгааны ажлаа үргэлжлүүлсэн байна.
Далайн 31500 миль зай туулах ёстой “Цасан луу” ажиллагаа 155 хоногийн дараа дуусч, 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд Хятад руу буцах юм.


















