Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хятад улсад гурван улсын ерөнхий сайд айлчилж байна

Энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев болон Энэтхэгийн Ерөнхий сайд М.Сингх нарын албан ёсны айлчлал Хятад улсад болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улсад гурван улсын ерөнхий сайд айлчилж байна
Хятад улсад гурван улсын ерөнхий сайд айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев болон Энэтхэгийн Ерөнхий сайд М.Сингх нарын албан ёсны айлчлал Хятад улсад болж байна. Энэ нь Хятад улсын гурван хөрш улсын Ерөнхий сайд нар нэгэн зэрэг тус улсад айлчилж байгаа анхны тохиолдол юм.

Д.Медведев, М.Сингх, Н.Алтанхуяг нар айлчлалынхаа үеэр эдийн засгийн асуудлуудад онцгой анхаарал хандуулна хэмээн албаны эх сурвалжууд мэдэгдэж байна.

Хуваалцах