“Хятад улсыг таниулах Монгол Улс дахь аялал" хүүхдэд зориулсан үйл ажиллагаа болов
БНХАУ-ыг сурталчлах ажлын хүрээнд энэ сарын 28-ны өдөр БСШУСЯ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хятад улсыг таниулах Монгол Улс дахь аялал” хүүхдэд зориул
Мэдээллийн алба

БНХАУ-ыг сурталчлах ажлын хүрээнд энэ сарын 28-ны өдөр БСШУСЯ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хятад улсыг таниулах Монгол улс дахь аялал” хүүхдэд зориулсан үйл ажиллагааг Улсын Драмын эрдмийн театрт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Болд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Син Хаймин, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Алтансүх нар нээж, үг хэлэв.
Үйл ажиллагааны хүрээнд гаргасан зургийн үзэсгэлэн “12 жил” жүжгийг хүүхдийн “Өнөр бүл” төвийн 130 хүүхэд, Элчин сайдын яамны ажилтнууд гэр бүлийн хамт, иргэдийн төлөөлөл оролцон үзэж сонирхлоо.
Хүүхдэд зориулсан “12 жил” жүжиг нь хүнлэг зан чанар, шударга ёс, хайр, зөв ёс суртахуунтай амьдрах, байгаль орчноо хамгаалахыг хүүхдүүдэд уриалсан агуулгатай юм.


















