Хятад улсын эдийн засгийн өсөлт 3 хувьд хүрч удааширчээ
Мягмар гарагт тус улсын Засгийн газраас мэдээлсэн эдийн засгийн энэ дүнг Бээжингийн таамаглаж байсан 5.5 хувьтай харьцуулахад маш муу үзүүлэлт гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 2022 онд 3 хувьтай байжээ. Мягмар гарагт тус улсын Засгийн газраас мэдээлсэн эдийн засгийн энэ дүнг Бээжингийн таамаглаж байсан 5.5 хувьтай харьцуулахад маш муу үзүүлэлт гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Мөн дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд энэ нь 2020 оноос хойших хамгийн муу өсөлт гэдгийг онцолж байна.
Хөдөлгөөн хязгаарлаж, эдийн засагтаа дарамт учруулсан ковидыг тэглэх бодлогоо 2022 оны сүүлд цуцалсан БНХАУ-ын ДНБ өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 2.9 хувиар тэлсэн гэж тус улсын эдийн засгийн шинэ тайланд дурджээ.


















