Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад улсын импорт, экспортын нийт үнийн дүн өнгөрсөн оныхоос давав

Ам.доллароор тооцвол Хятад улсын импорт экспортын нийт дүн энэ оны эхний арван нэгэн сард 5.47 их наяд ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар, 2019 оны мөн үеийнхээс 31.9 хувиар өссөн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улсын импорт, экспортын нийт үнийн дүн өнгөрсөн оныхоос давав
Хятад улсын импорт, экспортын нийт үнийн дүн өнгөрсөн оныхоос давав. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхнээс 11 дүгээр сар хүртэлх Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 35 тэрбум 390 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар өсөн талаар CCTV мэдээллээ. Энэ нь 2019 оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд, экспорт 19.58 их наяд юань болж өнгөрсөн оны мөн үеэс 21.8 хувь, 2019 оны мөн үеэс 25.8 хувиар өсчээ. Харин импорт 15.81 их наяд юань болж өнгөрсөн оны мөн үеэс 22.2 хувиар, 2019 оны мөн үеэс 21.8 хувиар өссөн бол худалдааны ашиг 3.77 их наяд юань болсон нь 20.1 хувиар өссөн үзүүлэлт аж.

Ам.доллароор тооцвол Хятад улсын импорт экспортын нийт дүн энэ оны эхний арван нэгэн сард 5.47 их наяд ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар, 2019 оны мөн үеийнхээс 31.9 хувиар өссөн байна.

Хуваалцах