Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадаас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайд Чинь Ган Вашингтонд очжээ

БНХАУ-аас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайд Чинь Ган орон нутгийн цагаар 7 дугаар сарын 28-ны орой Вашингтонд хүрэлцэн очсон талаар CCTV мэдээллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадаас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайд Чинь Ган Вашингтонд очжээ
Хятадаас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайд Чинь Ган Вашингтонд очжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-аас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайд Чинь Ган орон нутгийн цагаар 7 дугаар сарын 28-ны орой Вашингтонд хүрэлцэн очсон талаар CCTV мэдээллээ.

Тэрбээр АНУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлсэн үгэндээ "Хагас зууны турш, Хятад, Америкийн харилцаа хүндрэл бэрхшээлийг даван туулж ирэхдээ бие биедээ харилцан нөлөөлж түүх соёлоороо дэлхийн тавцанд ч гүнзгий нөлөө үзүүлсэн юм.

Өнөөдөр дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна. Адил бус түүх соёлтой, өөр өөр нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шаттай хоёр том гүрний хувьд Хятад, Америк хоёр орон нэгнийгээ улам сайн таних, харилцан зохицох шинэ цаг үед шилжиж байна. Хятад, Америкийн харилцааны шинэ зангилаа цаг үед олон бэрхшээл сорилтууд, асар их боломжууд зэрэг ирж байна. Хааш чиглүүлэх нь хоёр ард түмний сайн сайхан амьдрал, дэлхий дахины ирээдүйтэй шууд холбогдоно" хэмээн онцолсон байна.

Хуваалцах