Хятадад 12 мянган тн жинтэй, 106 вагонтой галт тэргээр нүүрс тээвэрлэж байна
Дараагийн хоёр сард нь дээрх маршрутаар 203 адил галт тэрэг илгээж, 406 мянга гаруй тонн нүүрс тээвэрлэжээ
Мэдээллийн алба

БНХАУ-ын “China Railway Zhengzhou Group” 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Ватанг-Жичжао чиглэлийн шугам замд 10 мянган тонн жинтэй, 96 вагоны бүрэлдэхүүнтэй хүнд даацын галт тэрэг аялуулж байна. Уг галт тэрэгний жин ердийн галт тэрэгний жингээс хоёр дахин их аж. Түүнчлэн Ватанг-Жичжаогийн шугам зам нь нэг гол дээрх даралт нь 30 тн хөдлөх бүрэлдэхүүнийг нэвтрүүлэхээр тооцож барьсан нэг үет Хятадын анхны шугам бөгөөд улсынхаа өрнө дорныг холбосон нүүрс тээврийн чухал коридор юм.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Ватанг-Жичжао шугамын Чанчжи өртөөнөөс 12 мянган тонн жинтэй 106 вагонтой хүнд даацын галт тэргийг аялуулж эхэлжээ. Дараагийн хоёр сард нь дээрх маршрутаар 203 адил галт тэрэг илгээж, 406 мянга гаруй тонн нүүрс тээвэрлэжээ.


















