Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлжээ

Хятадын зүүн нутгийн хэд хэдэн мужийн эрх баригчид агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлсэн байна. Нинся Хуэгийн автономит дүүргийн эрх баригчид цэвэр агаар 2018-2020 үйл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлжээ
Хятадад агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын зүүн нутгийн хэд хэдэн мужийн эрх баригчид агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлсэн байна. НинсяХуэгийн автономит дүүргийн эрх баригчид цэвэр агаар 2018-2020 үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулсан байна. энэ хөтөлбөрийн дагуу ирэх 3 жилийн хугацаанд агаар ихээр бохирдуулагч үйлдвэр аж ахуйн 1900 газрыг нүүлгэх, хаах, шинэчлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.

Нийтдээ 1089 үйлдвэрийг хааж, нүүлгэн шилжүүлэх бол 816 ийнх нь үйл ажиллагааг байгаль ээлтэй болох хүртэл нь түр хаахаар болж байна. Нүүрсээр баян Шаньси мужид мөн агаарын чанарыг сайжруулахын тулд энэ оны эцэс гэхэд агаар ихээр бохирдуулагч утаа ялгаруулдаг нүүрсний зуухууд, үйлдвэрүүдийг хаах тогтоол гаргасан байна. Хэнань мужийн Чжэнжоу хотын засгийн газар мөн ирэх 21 ны өдрөөс 2019 оны 1 сарын 1 хүртэл хотын автомашины тоог 2 дахин багасгах тогтоол гаргасан байна. өөрөөр хэлбэл автомашинуудыг улсын дугаарынх нь тэгш сондгойгоор ялган хөдөлгөөнд оруулахаар болсон байна.

Гэхдээ энэ хоригт цэрэг, цагдаа, гал сөнөөгчдийн болон инженерийн, аврах албаны, сургуулийн машинууд хамаарахгүй юм байна. Мөн такси, цахилгаан хөдөлгүүртэй машинуудыг ч хязгаарлахгүй юм байна. Өөр нэг жишээ нь Хятадын боомт хот Даляньд 2020 он гэхэд нийтийн тээврийн хэрэгслүүдийн ихэнхийг шинэчилж байгальд ээлтэй шинэ цэвэр хөдөлгүүртэй болгох зорилт тавьсан байна.

Хуваалцах