Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хятадад анхан шатны шүүгч 7.8 сая төгрөгийн цалин авдаг

БНХАУ-д 4000 шүүхэд 300 мянган шүүгч ажилладаг. Шүүгчийн сахилга хариуцлага, сонгон шалгаруулалт бол тулгамдсан асуудал болж байгаа гэдгийг төлөөлөгчид хэлж байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад анхан шатны шүүгч  7.8 сая төгрөгийн цалин авдаг
Хятадад анхан шатны шүүгч 7.8 сая төгрөгийн цалин авдаг. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж өчигдөр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй тэргүүтэй тус коллежийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, дэд профессор Ванг Шиао Фанг, Шүүгчдийн коллежийн Тамгын газрын дарга, дэд профессор Шү Жи Жүн, Ардын дээд шүүхийн улс төрийн газрын боловсрол, сургалтын хэлтсийн кадр Жоу Анг, Хэбэй мужийн Ардын дээд шүүхийн шүүгчдийн коллежийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Дээд шатны шүүгч Пэнг Жиан Жинг, ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн орчуулгын тасгийн эрхлэгч Ду Жин Ли нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж 2007 онд Улсын дээд шүүхтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны хүрээнд жил бүр Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг сургалтанд хамруулсаар ирсэн хамтын ажиллагааны олон жилийн туршлагатай. Одоогоор тус коллежид долоон удаагийн сургалтаар Монголын 175 шүүгч, ажилтнууд хамрагдаад байгаа юм.

Энэ үеэр мөн хоёр улсын шүүхийн шинэтгэлийн асуудал яригдсан юм. БНХАУ-д 4000 шүүхэд 300 мянган шүүгч ажилладаг. Шүүгчийн сахилга хариуцлага, сонгон шалгаруулалт бол тулгамдсан асуудал болж байгаа гэдгийг төлөөлөгчид хэлж байлаа.

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй энэ үеэр "Манай орны шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүгчдийн цалинд өөрчлөлт хийгдэнэ. Одоогоор тухайн мужийн хөгжил, эдийн засгийн хүрсэн түвшнээсээ шалтгаалаад шүүгчдийн цалин 12 шатлалтай. Нэмэгдлүүд нь мөн харилцан адилгүй ч анхан шатны шүүхийн шүүгчийн цалин хамгийн өндөр байдаг. Эдийн засгийн хөгжилтэй, амьжиргааны түвшин өндөр Шанхай мужийн анхан шатны шүүгчийн 300 мянган юанийн /7.8 сая төгрөг/ цалинг бусад газрын шүүгчдэд тогтоох боломжгүй” гэлээ.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хуваалцах