Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадад бүх насаараа хоригдох байсан Л.Байгальмаагийн ялыг 19.6 жил болгожээ

2009 онд Малайзаас Хятад руу 204 грамм герион тээвэрлэж улсын хил рүү нэвтрэхийг завдан баригдаж, БНХАУ-ын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Л.Байгальмаагийн ялыг 19.6 жил болгон бууруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад бүх насаараа хоригдох байсан Л.Байгальмаагийн ялыг 19.6 жил болгожээ
Хятадад бүх насаараа хоригдох байсан Л.Байгальмаагийн ялыг 19.6 жил болгожээ. Зураг: МҮОНРТ

2009 онд Малайзаас Хятад руу 204 грамм герион тээвэрлэж улсын хил рүү нэвтрэхийг завдан баригдаж, БНХАУ-ын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Л.Байгальмаагийн ялыг 19.6 жил болгон бууруулжээ. Монголын талаас өнгөрсөн хугацаанд Л.Байгальмаагийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж бүх насаараа хоригдох ялыг нь хөнгөрүүлж өгөх хүсэлтийг Хятадын талд удаа дараа тавьсны дүнд ялыг ийнхүү бууруулсан байна. Тахарын Ерөнхий газраас мэдээлснээр Хятад улсад хоригдож байхдаа ял нь хөнгөрсөн түүний тухайд ялтан шилжүүлэх гэрээний дагуу авчирсан ч ял нь буурах боломжгүй гэнэ.

Дашрамд дурдахад, манай улс хэд хэдэн оронтой “Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулаад байгаа. Ингэснээр хоёр улсын нутаг дэвсгэрт ял эдэлж буй өөрсдийн иргэдийг эх орондоо авчрах, эх оронд нь нийгэмшүүлэх, гэр бүл, ах дүү, садан төрөл нь эргэлтээр ойрхон уулзах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Хуваалцах