Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад эсийн аргаар муур хувилжээ

хиймэл аргаар хувилж, гаргасан өндгөн эсийг эмэгчин дөрвөн муурын хэвлийд суулгаснаас нэг нь л амжилттай болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад эсийн аргаар муур хувилжээ
Хятадад эсийн аргаар муур хувилжээ. Зураг: МҮОНРТ

Бээжингийн биотехнологийн лабораторийн мэргэжилтнүүд Хятадын хамгийн анхны клонжуулсан /эсийн хиймэл аргаар хувилж гаргасан/ муурыг торниулж байгаа талаар CCTV мэдээлэв.

Сармис хэмээн нэрийдсэн уг муурын зулзага нь Sinogene биотехнологийн компанийн лабораторид өнгөрсөн сарын 21-нд төрсөн аж. Өндгөн эсийг тээгч мууранд суулгаж, уг зулзагыг гарган авсан бөгөөд муурын биеийн байдал маш сайн байгаа гэж тус лабораторийн мэргэжилтэн сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сонирхуулахад, эсийн хиймэл аргаар муурын зулзага гаргаж авах уг төсөл өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн байна. Лабораторийн мэргэжилтнүүд хиймэл аргаар хувилж, гаргасан өндгөн эсийг эмэгчин дөрвөн муурын хэвлийд суулгаснаас нэг нь л амжилттай болжээ.

Хуваалцах