Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад гахайн мялзангийн шинэ дэгдэлт гарчээ

Хятадын баруун өмнөд Юньань мужийн Яньшань гацаанд гахайн мялзангийн шинэ дэгдэлт гарсан тухай мэдээллийг “И-Эйч-Би”-гээс дамжуулж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад гахайн мялзангийн шинэ дэгдэлт гарчээ
Хятадад гахайн мялзангийн шинэ дэгдэлт гарчээ. Зураг: МҮОНРТ

Хятадын баруун өмнөд Юньань мужийн Яньшань гацаанд гахайн мялзангийн шинэ дэгдэлт гарсан тухай мэдээллийг “И-Эйч-Би”-гээс дамжуулж байна. Энэ тахлын улмаас одоогийн байдлаар 48 гахай үхсэн талаар Хөдөө аж ахуйн яам мэдээлж байна.

Энэ бүс рүү яаралтай тусламжийн бүлэг илгээж, орон нутгийн засаг захиргаанаас халдвар авсан амьтдыг илрүүлэх, тусгаарлах, халдваргүйжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Хөдөө аж ахуйн яамнаас халдвартай бүсээс гахай болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн шилжүүлэхийг хоригложээ. Гахайн мялзан нь зөвхөн гахайнд халддаг өвчин юм. Одоогийн байдлаар хүмүүст болон өөр амьтдад энэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Хуваалцах