Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад гутлын үйлдвэр нурж 12 хүн амь үрэгджээ

Зүүн Хятадын Жэжян мужид өнгөрөгч бямба гарагт дөрвөн давхар гутлын үйлдвэр нурж 12 хүн амь үрэгдсэн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад гутлын үйлдвэр нурж 12 хүн амь үрэгджээ
Хятадад гутлын үйлдвэр нурж 12 хүн амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Зүүн Хятадын Жэжян мужид өнгөрөгч бямба гарагт дөрвөн давхар гутлын үйлдвэр нурж 12 хүн амь үрэгдсэн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Түүнчлэн 33 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Орон нутгийн цагдаагийн мэдээлснээр гутлын үйлдвэрт 100 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд 53 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд 302 аврагч, цагдаагийн албаны таван нохой ажиллаж байгаа аж.

Дашрамд өгүүлэхэд барилга нурахыг гутлын үйлдвэрийн ажилчин 42 настай Ян анх харсан бөгөөд тэрбээр есөн хүнд анхааруулга өгч, барилгаас гаргаж амжсан байна.

Хуваалцах