Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад “iPhone-5s” утас дахин дэлбэрлээ

Хятадад шинэхэн “iPhone-5s” загварын утас дэлбэрсэн хэрэг гарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад “iPhone-5s” утас дахин дэлбэрлээ
Хятадад “iPhone-5s” утас дахин дэлбэрлээ. Зураг: МҮОНРТ

Хятадад шинэхэн “iPhone-5s” загварын утас дэлбэрсэн хэрэг гарчээ.

Хятадын өмнөд нутгийн хэвлэлүүдэд бичснээр Гуандун мужийн иргэний Хонконгоос худалдаж авсан “iPhone-5s” загварын утас асааснаас хойш 10 минутын дараа дэлбэрсэн байна. Утасны эзний хэлснээр утсаа асаахад бага зэрэг халж байсан ба дэлбэрсний дараа утасны зай нь үнс болсон байжээ. Азаар ослоос болж хүний эрүүл мэнд хохироогүй аж.

Хятад дахь “Аpple” компаниас утасны эзэнд дахин шинэ утас өгөх гэж байгаа ба уг дэлбэрсэн утасны үлдэгдлийг авч, дэлбэрсэн шалтгааныг судалж байна. Хятадад “iPhone” загварын утас хоёр дахь удаагаа дэлбэрсэн нь энэ юм.

Хуваалцах