Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Хятадад халдварын шинэ тохиолдол 118-аар нэмэгдэв

Энэ сарын 18-ны 00:00-23:59 цагийн байдлаар, Хятадын 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст коронавируст уушгины халдварын шинэ тохиолдол 118-аар нэмэгдсэн хэмээн CCTV мэдээллээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад халдварын шинэ тохиолдол 118-аар нэмэгдэв
Хятадад халдварын шинэ тохиолдол 118-аар нэмэгдэв. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 18-ны 00:00-23:59 цагийн байдлаар, Хятадын 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст коронавируст уушгины халдварын шинэ тохиолдол 118-аар нэмэгдсэн хэмээн CCTV мэдээллээ. Үүний 12 тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол дотоодод нь 106 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нас барсан болон сэжигтэй тохиолдол шинээр нэмэгдээгүйг Хятадын эрүүлийг хамгаалах үндэсний хорооны өнөөдрийн мэдэгдэлд дурдав.

Мөн өдөр 32 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарсан бол ойрын хавьтлын 1286 хүнийг эмнэлгийн ажиглалтаас гаргажээ.

Хуваалцах