Хятадад хулганы зурагтай марк худалдаанд гарав
Шинээр худалдаанд гарах хулгана жилийн бэлгэдэл бүхий маркийн загварыг дизайнер Хан Мэйлин бүтээсэн бөгөөд өөрөө хулгана жилтэй аж.
Мэдээллийн алба

Урд хөрш хулгана жилийг дүрсэлсэн марк энэ сарын 5-нд албан ёсоор худалдаанд гаргасан талаар CCTV мэдээллээ. Тус маркийн тус бүрийн үнэ нь 1.2 юань юм байна. Хятадад 1980 оноос эхлэн 12 жилийг дүрсэлсэн марк жил бүр худалдаанд гарсан бөгөөд 40 жилийн ой нь энэ онд тохиож байна.
Шинээр худалдаанд гарах хулгана жилийн бэлгэдэл бүхий маркийн загварыг дизайнер Хан Мэйлин бүтээсэн бөгөөд өөрөө хулгана жилтэй аж.
Үүнээс гадна Хятадад хулгана жил сэдэвт дурсгал, эд зүйлсийг бүх музейд дэлгэх бөгөөд эхний ээлжид Хан Мэйлин загварыг нь гаргасан хулганы хэлбэр бүхий дугтуй болон алтан навчны багц гаргахаар төлөвлөжээ.


















