Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад хүний биеийн эд эрхтнийг 3D био принтерээр хэвлэн боловсруулж үйлдвэрлэхээр зорьж байна

Хятадын эрдэмтэд 3 Ди Биопринтерийн тусламжтайгаар хүний биеийн эд эрхтэн тэр дундаа хүний арьс хэвлэн боловсруулах шинэ технологийг бүтээж ашиглалтад нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр энэ технологийн дэмжлэгтэйгээр маш их хэмжээний арьс, мөгөөрс эд, элэг зэрэг бусад эд эрхтэнг хэвлэн боловсруулж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад хүний биеийн эд эрхтнийг 3D био принтерээр хэвлэн боловсруулж үйлдвэрлэхээр зорьж байна
Хятадад хүний биеийн эд эрхтнийг 3D био принтерээр хэвлэн боловсруулж үйлдвэрлэхээр зорьж байна. Зураг: МҮОНРТ

Хятадын эрдэмтэд 3 Ди Биопринтерийн тусламжтайгаар хүний биеийн эд эрхтэн тэр дундаа хүний арьс хэвлэн боловсруулах шинэ технологийг бүтээж ашиглалтад нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр энэ технологийн дэмжлэгтэйгээр маш их хэмжээний арьс, мөгөөрс эд, элэг зэрэг бусад эд эрхтэнг хэвлэн боловсруулж үйлдвэрлэн гаргах боломжтой юм.

Аливаа шинэ бүтээл технологийн салбар анагаах ухааны салбартай хосолж байж шинэ зүйл үүсэж байдаг. Үүний нэг бол технологийн дэвшлийг агуулсан биопринтерээр эд эрхтэн хэвлэх юм. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт их хэмжээний нөөц материалыг үйлдвэрлэн гаргах нь маш их ач холбогдолтой. Үүний дотор эрүүл, аюулгүй байдлыг хангах нь чухал юм. Энэ хүрээнд биопринтерийн хэвлэх машиныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх салбартаа ашиглах нь өнөөгийн энэ цагт хамгийн түрүүнд шаардлагатай байгаа гэж тус төхөөрөмжийг бүтээсэн Рижиново компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Сюя Миньэня, Шинхуа агентлаг өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Гурван хэмжээст биет материал үүнээс гадна хүний арьсийг принтерээр хэвлэн гаргана гэдэг амар зүйл биш. Энэ хэмжээнд хүрэх гэж олон зуун удаагийн туршилт судалгааг явуулсан.

Өнөөдрийн ашиглаж байгаа буюу шинэ төрлийн биопринтер одоогийн байдлаар хэвлэлтийн горимдоо багагүй цаг хугацаа зарцуулж байгаа гэдгийг онцолсон юм. Гэхдээ эрүүл мэндийн чанар стандартын дагуу эд материал хэвлэх хэмжээнд хараахан хүрч очоогүй ч судалгаа туршилтаа үргэлжлүүлсээр байгааг хэллээ. Тун удахгүй салбартаа нэвтрүүлнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс нь амласан байна.

Хуваалцах