Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад хөрсний нуралт болж, ор сураггүй болсон хүний тоо 100 давжээ

БНХАУ-ын Сычуань мужийн Маосянь гэх газар хөрсний нуралт болж, олон арван хүн ор сураггүй болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад хөрсний нуралт болж, ор сураггүй болсон хүний тоо 100 давжээ
Хятадад хөрсний нуралт болж, ор сураггүй болсон хүний тоо 100 давжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Сычуань мужийн Маосянь гэх газар хөрсний нуралт болж, олон арван хүн ор сураггүй болжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр сураггүй болсон хүний тоо 100 гаруйд хүрсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хөрсний нуралтаас болж ойролцоогоор 40 гаруй орон сууц нурж сүйдсэн талаар мэдэгдсэн юм. Одоогоор байгалийн гамшигт үзэгдэл болсон тус газарт иргэдийг аврах, эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид хөрсний нуралтаас болж хөрсөнд даруулсан амьд хүнийг аврахаар маш хүнд нөхцөлд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн байна. Мөн хөрсний нуралтаас болж голын хоёр км гаруй урт хэсэг тасарсан талаар "Би-Би-Си" агентлаг дамжуулж байна.

Хөрсний нуралт үүсэх болсон шалтгаан нь Сычуань мужийн Маосянь гэх газар их хэмжээний аадар бороо орсонтой холбоотой гэж мэдэгдсэнийг Хятадын "Синьхуа" агентлаг уламжилсан байна.


Хуваалцах