Хятадад нүүрснээс хий гаргаж эхэлнэ
БНХАУ-ын баруун хэсэгт орших Шиньжан-Уйгарын автономит районд нүүрс боловсруулан хий гаргах технологи /CTL/ бүхий үйлдвэрийн томоохон цогцолбор барьж байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын баруун хэсэгт орших Шиньжан-Уйгарын автономит районд нүүрс боловсруулан хий гаргах технологи /CTL/ бүхий үйлдвэрийн томоохон цогцолбор барьж байгуулахаар болжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 183 тэрбум юань буюу 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Үйлдвэрийн цогцолбор нь жилд 30 тэрбум тонн хий үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 55 тэрбум юанийн ашиг орлого олохоор тооцоолжээ.
Бүтээгдэхүүнийг орон нутагт нийлүүлэх ажлыг Хятадын газрын тос, химийн корпораци болох “Sinopec” хийж гүйцэтгэх юм.


















