Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад орон сууцны барилга нурж, 20 хүн амь насаа алджээ

Өчигдөр өглөө Хятадын зүүн хэсгийн Зейжанг мужийн Вэньжоу хотод орон сууцны 4 барилга нурсны улмаас 20 хүн нас барж, хэдэн арван хүн бэртэж гэмтээд байна. Орон нутгийн цагаар өчигдөр өглөө 4 цагийн үед энэ хэрэг болсон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад орон сууцны барилга нурж, 20 хүн амь насаа алджээ
Хятадад орон сууцны барилга нурж, 20 хүн амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр өглөө Хятадын зүүн хэсгийн Зейжанг мужийн Вэньжоу хотод орон сууцны 4 барилга нурсны улмаас 20 хүн нас барж, хэдэн арван хүн бэртэж гэмтээд байна. Орон нутгийн цагаар өчигдөр өглөө 4 цагийн үед энэ хэрэг болсон бөгөөд аврах албаныхан байшингийн нуранги доороос 26 хүнийг гаргаж эмнэлэгт хүргэснээс 6 нь эсэн мэнд үлджээ.

Нурсан барилгын эсрэг талын байранд оршин суугчдын хэлж байгаагаар уг барилга гэнэт ганхаж, маш хүчтэй дуу чимээ гарч нурсан аж. Нурсан барилгууд нь 1970 онд баригдсан 3-аас 5 давхрын өндөртэй бөгөөд орон нутгийн иргэд өөрсдөө энэ барилгуудыг барьсан болохыг "Бээжин ньюс" уламжиллаа.

Оршин суугчдын хэлж байгаагаар барилга 3 жилийн өмнөөс энд тэндээсээ нурж, цуурч эхэлсэн боловч зарим хэсэгт нь хүмүүс амьдарсаар байжээ. Ялангуяа цагаачид болон бага орлоготой өрхүүд хямд түрээстэй гэсэн шалтгаанаар эдгээр байшинд амьдарч байсан байна.

Хуваалцах