Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад оюутнуудыг хичээл эхлэх болсныг зарлах хүртэл эргэж ирэхгүй байхыг анхааруулжээ

БНХАУ-ын Боловсролын яам коронавирусийн дэгдэлтийн улмаас коллеж, их, дээд сургуулиудын 2020 оны хаврын улирлын эхлэх хугацааг

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад оюутнуудыг хичээл эхлэх болсныг зарлах хүртэл эргэж ирэхгүй байхыг анхааруулжээ
Хятадад оюутнуудыг хичээл эхлэх болсныг зарлах хүртэл эргэж ирэхгүй байхыг анхааруулжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Боловсролын яам коронавирусийн дэгдэлтийн улмаас коллеж, их, дээд сургуулиудын 2020 оны хаврын улирлын эхлэх хугацааг улс орон даяар хойшлуулж байгаагаа зарлалаа гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ амралтын хугацаанд сургуулиасаа хол явсан оюутнуудыг хичээл эхлэх болсныг зарлах хүртэл эргэж ирэхгүй байхыг анхааруулжээ.

Түүнчлэн бага, дунд сургуулиуд, цэцэрлэгүүдийн хичээл эхлэх хугацааг орон нутгийн боловсролын газруудаас тогтоохоор болсон байна. Хятадын засаг захиргаа шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор Цагаан сарын өвлийн амралтын хугацааг хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл сунгасан билээ. Хятадад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо мягмар гарагийн байдлаар 4515-д хүрээд байна.

Хуваалцах