Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хятадад шинэ нам байгуулагдав

Хятадын Чунцин хотын Коммунист намын дарга асан Бо Си Лайн үзэл бодлыг баримтлагчид улс төрийн нам байгуулж, даргаар нь түүнийг томилжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад шинэ нам байгуулагдав
Хятадад шинэ нам байгуулагдав. Зураг: МҮОНРТ

Хятадын Чунцин хотын Коммунист намын дарга асан Бо Си Лайн үзэл бодлыг баримтлагчид улс төрийн нам байгуулж, даргаар нь түүнийг томилжээ.

Уг намыг үндэслэгч нь их сургуулийн багш Ван Чжен юм. Тэрбээр Бо Си Лай нь нийгмийн ядуу давхаргыг арилгахад хүчин чармайлт гаргасан нь намыг үүсгэн байгуулахад түлхэц болсон гэжээ.

Бо Си Лай 3.5 сая долларын авлига авч, улсын өмчийг шамшигдуулсан болон эхнэрийнхээ үйлдсэн хэргийг мөрдөн шалгахад саад болсон гэж буруутгагдаж, бүх насаараа хорих ял сонссон билээ. Хятадын улс төрийн ертөнцийн гялалзсан од байсан 64 настай Бо Си Лай улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж Ван үзэж байгаа юм.
Шинэ нам байгуулах энэхүү шийдвэр нь Хятадын эрх мэдэлтнүүдийн дургүйцлийг хүргэж байгаа учир цагдаа нарын хяналтад байна. Мөн энэ нам нь Хятадын үндсэн хуулийг мөрдөхөд уриалан дуудаж орлогын тэгш бус хувиарлалттай тэмцэх үйл ажиллагааг явуулах аж.

Хуваалцах