Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад шувууны томуугаар хүн нас баржээ

Хятадын Хэнань мужид шувууны ханиадны вирусээр хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Хэнань мужийн Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн зөвлөл 36 настай эрэгтэй хүн нас барсныг бүртгэсэн тухай мэдээллийг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад шувууны томуугаар хүн нас баржээ
Хятадад шувууны томуугаар хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Хэнань мужид шувууны ханиадны вирусээр хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Хэнань мужийн Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн зөвлөл 36 настай эрэгтэй хүн нас барсныг бүртгэсэн тухай мэдээллийг нэгдүгээр сарын 14-ны өдөр Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Нас барсан эрэгтэй Жэзянь хотод шарсан нугасны худалдагчаар ажилладаг байжээ. Тэрээр энэ оны нэгдүгээр сарын эхээр Юнчэн хотод байдаг гэртээ очжээ. Хэсэг хугацааны дараа Сужоугийн эмнэлэгт үзүүлэхээр очихдоо нас баржээ.

Одоогийн байдлаар талийгаачтай харьцаж, холбоотой байсан 16 хүнийг эмнэлгийн хяналтад аваад байна. Шувууны томуу өвчин хүнд халдварласан анхны тохиолдол 1997 онд Хонг-Гонгт бүртгэгдэж байсан бол хамгийн сүүлд энэ өвчний тохиолдол 2014 онд Канад улсад бүртгэгдэж байсан юм.

Хуваалцах