Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад татварын нэмэлт хориг тавих эсэхийг “Их-20”-ийн уулзалтын дараа шийднэ

Хятадад татварын нэмэлт хориг тавих эсэхийг “Их-20”-ийн уулзалтын дараа шийднэ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ""Их 20"-ийн уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй тусгайлан уулзсаныхаа дараа шийдвэрээ гаргана” гэж пүрэв гарагт Францад айлчлах үеэрээ мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад татварын нэмэлт хориг тавих эсэхийг “Их-20”-ийн уулзалтын дараа шийднэ
Хятадад татварын нэмэлт хориг тавих эсэхийг “Их-20”-ийн уулзалтын дараа шийднэ. Зураг: МҮОНРТ

Хятадад татварын нэмэлт хориг тавих эсэхийг “Их-20”-ийн уулзалтын дараа шийднэ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ""Их 20"-ийн уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй тусгайлан уулзсаныхаа дараа шийдвэрээ гаргана” гэж пүрэв гарагт Францад айлчлах үеэрээ мэдэгдсэн байна.

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 28-29-ний өдрүүдэд Японы Осака хотод болно. Одоогоор энэ уулзалтын үеэр АНУ, БНХАУ-ын тэргүүнүүдийн уулзалтыг албан ёсоор товлоогүй байна.

Харин Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-аас авдаг 300 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар тавьж, 25 хувь болгон өсгөнө гэж анхааруулаад байна. Үүнд 3800 гаруй бараа бүтээгдэхүүн хамрагдана. Ингэснээр БНХАУ-аас АНУ-д нийлүүлдэг бүх бараа бүтээгдэхүүн өндөр татвартай болно.

Үүнтэй холбоотойгоор АНУ-аас ирж байгаа шахалт дарамтыг хүлцэн тэвчихгүй гэдгээ БНХАУ өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн юм.

Хуваалцах