Хятадад цагаан сарын баяраар цагдаа нар хүч нэмэгдүүлж ажиллана
баярын үеэр хэв журмыг сахиулах Хятадын зэвсэгт цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэгдэл хүчээр уртасгасан цагийн хуваариар ажиллах аж.
Мэдээллийн алба

Урд хөршид 2020 оны Сар шинийн тээвэрлэлт эхэлсэнтэй холбогдуулан Жяньши мужийн Нанчан хотын Интань зэвсэгт цагдаагийн онцгой анги харьяа газруудынхаа галт тэрэгний өртөөнд аюулгүй ажиллагааны хяналт шалгалтаа чангатгаж эхэлсэн байна.
Түүнчлэн БНХАУ-д энэ жилийн Цагаан сарын баяраар давхардсан тоогоор гурван тэрбум гаруй зорчигч билет захиалсны 2,5 тэрбум нь авто замаар, 440 сая нь төмөр замаар, 79 сая нь агаарын тээврээр, 45 сая нь усан замаар зорчих бөгөөд хурдны төмөр зам, агаарын тээвэр, хувийн авто машин зэрэг тээврийн хэрэгслээр зорчих хэмжээ өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн дүнтэй байна.
Мөн баярын үеэр хэв журмыг сахиулах Хятадын зэвсэгт цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэгдэл хүчээр уртасгасан цагийн хуваариар ажиллах аж.
Эх сурвалж: CCTV


















