Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад цахим худалдаа эрхлэгчдийн тоо 51 саяд хүрчээ

Хятадын худалдааны яамны мэдээгээр тус улсад цахим худалдааны эргэлт 2019 оны эцсийн байдлаар 34,8 их наяд юаньд хүрсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 11,6 хувиар өссөн дүн гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад цахим худалдаа эрхлэгчдийн тоо 51 саяд хүрчээ
Хятадад цахим худалдаа эрхлэгчдийн тоо 51 саяд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Хятадын худалдааны яамны мэдээгээр тус улсад цахим худалдааны эргэлт 2019 оны эцсийн байдлаар 34,8 их наяд юаньд хүрсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 11,6 хувиар өссөн дүн гарчээ.

Энэ хугацаанд Хятадын жижиглэнгийн цахим худалдаа 10 их наяд юаниас давж 24,6 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Харин цахим худалдааны салбарт ажиллагсдын тоо 51 сая 256 мянгад хүрчээ. Хөдөө орон нутагт цахим борлуулалт 5 дахин өргөжсөн байна. энэ нь цахим худалдаа дотоод эдийн засгийн хөдөлгөгч хүч болсныг баталж байна гэж мэргэжилтнүүд тодорхойлж байгаа аж.

Мөн тайлан мэдээгээр Хятадын шилдэг 100 аж ахуйн нэгжийн цахим борлуулалт өнгөрсөн онд 500 тэрбум юаньд хүрсэн нь 18 оныхтой харьцуулахад 28,7 хувиар өсчээ. 2019 оны байдлаар хил дамнасан цахим борлуулалт 15 онтой харьцуулахад 5 дахин нэмэгдсэн байна.

Харин цар тахлын хөл хорионы үед буюу энэ онд цахим худалдааны эргэлт бүр нэмэгдсэн гэж тооцоолж байна. Зөвхөн он гарснаас хойш 11 сарын хугацаанд цахим шууд дамжуулалтын худалдаа борлуулалтын тоо 20 саяд хүрсэн аж.

Хуваалцах