Хятадад цахим хуудас ашиглахыг хориглов
Хонгконгийн жагсаал үргэлжилж байгаа учир Хятадад "Instagram"-аар гэрэл зураг, дүрс бичлэг солилцохыг хориглосон байна.
Мэдээллийн алба

Хонгконгийн жагсаал үргэлжилж байгаа учир Хятадад "Instagram"-аар гэрэл зураг, дүрс бичлэг солилцохыг хориглосон байна. Интернет хэрэглэгчид сайтуудад Хонгконгод зэвсэггүй энгийн жагсагчдын өөдөөс хэрхэн нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байгаа дүрсийг оруулснаас ийм шийдвэр гаргахад хүрчээ. Өнөөдрийн байдлаар инстеграммд орсон гэрэл зургийн тоо 8850 болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр Хонгконгод инстеграмм нээлттэй байгаа ажээ.


















