Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадууд бөхөнгийн эвэр захиалсан нь тогтоогдлоо

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд бөхөн хууль бусаар агнасан хэргийн захиалагч нь хятадууд байсныг тогтоожээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадууд бөхөнгийн эвэр захиалсан нь тогтоогдлоо
Хятадууд бөхөнгийн эвэр захиалсан нь тогтоогдлоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд бөхөн хууль бусаар агнасан хэргийн захиалагч нь хятадууд байсныг тогтоожээ.

Өнгөрсөн сард тус сумын эрхэлсэн тодорхой ажилгүй Т, Н нар бөхөнгийн 74 эвэр, үнэг, мануулыг арьс тээвэрлэж яваад саатуулагдсан. Тухайн үедээ цагдаагийн ажилтны өөдөөс эсэргүүцэж биед нь гэмтэл учруулсан юм.

Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн шалгаж тус аймгийн харьяат Ц гэгч түүхий эдийн ченж эмэгтэйн захиалгаар үйлдсэн болохыг тогтоожээ.

Ченж эмэгтэй хятадуудын захиалгаар нутгийн иргэдээс нэг бөхөнгийн эврийг 80-100 мянган төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байжээ.

Хуваалцах