Хятадууд ногоо тариалахдаа химийн бодис ашиглаж байжээ
Сахалин мужийн Холбооны аюулгүй албаны ажилтнууд хятадын 17 иргэнийг саатуулжээ. Тэд ОХУ-д аюултай пестицидийг ашиглан хүнсний ногоо тариалж байжээ.
Мэдээллийн алба

Сахалин мужийн Холбооны аюулгүй албаны ажилтнууд хятадын 17 иргэнийг саатуулжээ. Тэд ОХУ-д аюултай пестицидийг ашиглан хүнсний ногоо тариалж байжээ. Ингэхдээ ургацаа экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж нэрлэж байжээ. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
Мэдээлэлд уламжилснаар тэднээс 300 гаруй кг пестицид болон Орос улсад төдийгүй, Хятадад хүртэл хориотой генийн аргаар зориудаар өөрчилсөн 20 гаруй кг үрийг хураан авчээ. Сахалины нөхцөлд зундаа 10-12 удаагийн ургац авах боломжтой “өсөлтийг эрчимжүүлэгч” нь мутацын шалтгаан болж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ургамлыг утах зориулалттай утаат даамнууд нь уушигны хавдарт хүргэдэг. Хэвлэлийн албанаас мэдэгдсэнээр , хортой үр болон химийн бодисуудыг “Роспотребнадзор” руу шинжилгээнд явуулаад байна.
Түүнчлэн хамтарсан аж ахуйн удирдлагыг хариуцлагад татах тухай асуудлыг шийдвэрлэж, түүнд захиргааны хариуцлагын хуулиар 11 сая гаруй рублийн хэмжээтэй торгууль ногдуулах юм. Мөн саатуулагдаад байгаа хятадын 17 иргэний 14 нь Орос улсад хууль бусаар амьдарч байжээ.


















