Хятадууд утааны эсрэг нисдэг тэрэг туршлаа
Хятадын Хубей мужид өнгөрсөн бямба гарагт нэгэн нисдэг төхөөрөмж туршжээ. Төрийн мэдлийн "Aviation Industry Corporation of China" компанид зохион бүтээсэн энэ нисдэг тэрэг агаар дахь утааг сарниулах зориулалттай юм. Нисэж явах үедээ утааг сарниулах катализатор агаарт цацах, мөн хиймэл салхины урсгал
Мэдээллийн алба

Хятадын Хубей мужид өнгөрсөн бямба гарагт нэгэн нисдэг төхөөрөмж туршжээ.
Төрийн мэдлийн "Aviation Industry Corporation of China" компанид зохион бүтээсэн энэ нисдэг тэрэг агаар дахь утааг сарниулах зориулалттай юм.
Нисэж явах үедээ утааг сарниулах катализатор агаарт цацах, мөн хиймэл салхины урсгал үүсгэх үйлдэл хийдэг ажээ.
Мөн моторт асуудал гарвал шүхрээр газардах систем тоноглогдсон гэнэ. Хэзээ энэ төхөөрөмжийг ашиглаж эхлэх нь тодорхойгүй байна. Юутай ч урд хөрш маань утааны гамшгийн эсрэг янз бүрийн санаа туршсаар байгаа юм.


















