Хятадыг тойрсон газрын маргаантай асуудал дахин хөндөгдлөө
Өмнөд Хятадын тэнгис орчмоор Хятад улстай газар нутгийн маргаан үүсгэдэг Филиппин улсын ерөнхийлөгч Бенигно Акино олон улсын хамтын нийгэмлэгүүдэд хандаж, Хятад улсын бүс нутагт үзүүлж байгаа түрэмгийллийн эсрэг зогсоход туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Мэдээллийн алба

"Нью-Иорк таймс" сонины өнгөрсөн мягмар гарагийн дугаарт хэвлэгдсэн түүний ярилцлаганд ноён Акино өөрийн улсыг хүчирхэг гүрнээс үзүүлэх дарамт шахалттай тулгараад байна гэжээ.
Тэрээр улсынх нь тусгаар байдалд халдаж байгаа энэ үйлдлийг дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн бусад улс орнуудыг түрэмгийлж байсан үйлдэлтэй ижилсүүлж тайлбарлажээ.
Иймд Хятадын далай тэнгисийн бүс нутагт хөрш зэргэлдээх улс орнууддаа үзүүлж байгаа түрэмгийллийн эсрэг дэлхийн улс орнууд нэгдэх хэрэгтэйг тэрээр сануулсан юм.