Хятадын 250 мянган сурвалжлагчид марксизмыг судална
Саяхан болсон БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, радио, телевизийн төрийн хяналтын газрын уулзалтын үеэр нэгэн сонирхолтой шийдвэр гарчээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, радио, телевизийн төрийн хяналтын газрын уулзалтын үеэр нэгэн сонирхолтой шийдвэр гарчээ.
Хятадын 250 мянган сурвалжлагчид энэ оныг дуустал социализм, марксизмтэй холбоотой зургаан сэдэв хичээлийг судалж социализмын онол, марксизмын үзлийн талаарх ташаа ойлголтоос урьдчилан сэргийлэх юм байна. Дараа нь тэд энэ дагуу
шалгалт өгч сурвалжлагчийнхаа үнэмлэхийг сунгуулна. Өөрөөр хэлбэл сурвалжлагчийн үнэмлэхгүйгээр Хятадын сурвалжлагчид хэвлэл мэдээллийн салбарт ажиллах боломжгүй байдаг аж.


















