Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын агаарын зэвсэгт хүчин 15 сөнөөгч онгоцтой

Хятадын сөнөөгч пуужин тээгч шинэ Н-6К онгоцнууд олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд Janes Defense Weekly-д өгүүлснээр Хятадын ардын чөлөөлөх армийн агаарын зэвсэгт хүчин 15 сөнөөгч Н-6К онгоцтой бөгөөд тэдгээр нь хоёр жилийн хугацаанд зэвсэгт хүчинд шилжсэн гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын агаарын зэвсэгт хүчин 15 сөнөөгч онгоцтой
Хятадын агаарын зэвсэгт хүчин 15 сөнөөгч онгоцтой. Зураг: МҮОНРТ

Хятадын сөнөөгч пуужин тээгч шинэ Н-6К онгоцнууд олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд Janes Defense Weekly-д өгүүлснээр Хятадын ардын чөлөөлөх армийн агаарын зэвсэгт хүчин 15 сөнөөгч Н-6К онгоцтой гэнэ. Эдгээр 15 онгоцыг хоёр жилийн хугацаанд бүтээсэн бөгөөд Н-6К сөнөөгч нь хятадын дунд зайны /2000-2500 км / CJ-10K далавчит пуужингуудыг тээх боломжтой анхны онгоц юм. Өмнө нь сөнөөгч онгоц Номхон далай дахь цуврал арлуудад байрладаг америкийн цэргийн баазууд болон Гуамын баазад пуужингийн цохилтууд өгч байсан бол одооноос Хавай хүрэх боломтжой болжээ.

Хуваалцах