Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хятадын арт кино Каннын наадмын шилдэг бүтээлд нэр дэвшлээ

Тус бүтээл нээлтээ хийснээсээ хойш арав хоногийн хугацаанд дотоодын зах зээлээс 27.2 сая ам.долларын орлого олжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын арт кино Каннын наадмын шилдэг бүтээлд нэр дэвшлээ
Хятадын арт кино Каннын наадмын шилдэг бүтээлд нэр дэвшлээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн киночдын “Зэрлэг галуут нуур” арт кино Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналд нэр дэвшжээ. Тус бүтээл нээлтээ хийснээсээ хойш арав хоногийн хугацаанд дотоодын зах зээлээс 190 сая юань буюу 27.2 сая ам.долларын орлого олжээ.

“Зэрлэг галуут нуур” кино Хятадын өмнөд хотод амьдрах цөхрөнгөө барсан гэмт хэрэгтний амьдрал, гэр бүлийнхээ төлөө хэрхэн амь биеэ зольж байгааг өгүүлдэг. Хэдийгээр Хятадын кино болон телевизийн салбарт хэцүү үе тулгарч байгаа ч дээрх бүтээл арт киноны хувьд сэргэлт аж. Өмнө нь арт бүтээлүүд урд хөршийн кино жагсаалтад төдийлөн үнэлэгдэж гарч ирж байгаагүй. “Зэрлэг галуут нуур” кино олон төрлийн хөрөнгө оруулалт татаж, Хятадын алдартай од Ху Ги, Гуи Лунмэй нарыг урилгаар тоглуулсан нь цахим орчинд шуугиан тарьж чаджээ.

Түүнчлэн “Хятадын арт кинонууд төрөл, агуулга, хүртээмжтэй байдлаараа шинэ төвшинд хүрч байна” гэж тус киноны продюсер Шен Янь хэлжээ. “Зэрлэг галуут нуур” кино ОХУ, Австрали, Шинэ Зеландад хэдийн нээлтээ хийсэн бөгөөд 2020 оны гуравдугаар Франц, Испани, АНУ-ын зах зээлд нээхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: CCTV

Хуваалцах