Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын авлигын эсрэг байгууллага Ухань хотод үүссэн нөхцөл байдлыг мөрдөж шалгана

Хятадын авлигын эсрэг байгууллага Ухань хотод үүссэн нөхцөл байдлыг мөрдөж шалгана гэдгээ мэдэгдээд байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын авлигын эсрэг байгууллага Ухань хотод үүссэн нөхцөл байдлыг мөрдөж шалгана
Хятадын авлигын эсрэг байгууллага Ухань хотод үүссэн нөхцөл байдлыг мөрдөж шалгана. Зураг: МҮОНРТ

Хятадын авлигын эсрэг байгууллага Ухань хотод үүссэн нөхцөл байдлыг мөрдөж шалгана гэдгээ мэдэгдээд байна. Коронавирусийн талаар анх мэдээлж байсан нүдний эмч Ли Венлиан нас барсны дараа асуудлыг хянаж шалгах, мөрдөн байцаагчдаа Ухань хотод илгээнэ гэж Хятадын Сахилга хариуцлагыг шалгах төв комисс мэдэгдсэн байна.

Ли Венлианыг нас барсны дараа хүмүүс эмгэнэж, харамсаж байгаагаа илэрхийлцгээж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Ухань хотод анх өвчний шинж тэмдэг илрэх үед энэ талаар нийгмийн сүлжээнд худал мэдээлэл түгээсэн гэж орон нутгийн удирдлагууд нь түүнийг буруутгаж, мэдээллийг хуурамч гэж зарласан нь өнөөдөр олон мянган хүнийг энэ вирусээр халдварлаж, нас барах шалтгаан болсон гэж зарим хүн үзэж байгаа юм.

Хуваалцах