Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын дарга сакура цэцэглэх үеэр Японд айлчилна

Хоёр тал Хятадын даргын Япон дахь айлчлалыг сакура цэцэглэх үетэй давхцуулахаар төлөвлөж байгаа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын дарга сакура цэцэглэх үеэр Японд айлчилна
Хятадын дарга сакура цэцэглэх үеэр Японд айлчилна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх дөрөвдүгээр сард Япон улсад айлчлах талаар мэдээлэл гарсан байна. Хоёр тал Хятадын даргын Япон дахь айлчлалыг сакура цэцэглэх үетэй давхцуулахаар төлөвлөж байгаа аж. Бээжин болон Токиогийн талууд Хятадын дарга Ши Жиньпинийн Япон улс дахь айлчлалыг дөрөвдүгээр сарын эхэн үеэр зохион явуулахаар ярилцаж байгаа юм.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтаар Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Хятадын дарга Ши Жиньпинийг Японд төрийн дээд хэмжээний айлчлал хийхийн хүсчээ. Гэхдээ Абэ Шинзо Хятадын даргыг сакура дэлбээлэх үеэр Япон улсад айлчлахыг онцгойлон хүссэн аж.

Сакура цэцэглэх үеэр Япон орон туйлын үзэсгэлэнтэй болдгоос гадна цэцгийн баярууд зохион байгуулагддаг. Энэхүү айлчлалын үеэр Хятадын дарга Ши Жиньпин Японы парламентад үг хэлэх, мөн Эзэн хаан Нарухитогийн албан үүргээ эхлүүлэх ёслолд оролцох юм байна.

Японы Ерөнхий сайд Хятадын төрийн тэргүүнийг улсдаа уриад байгаа ч тус улсын парламентын зарим гишүүн айлчлалыг эсэргүүцэх хандлагатай байна. Хятадын усан онгоцууд Японы мэдэлд байдаг далайн хил рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн болон Японы иргэдийг Хятад улсад баривчилсан зэрэг асуудлыг сөхөн тавьсан байна.

Харин Абэ Шинзо дээрх асуулгад хариулт өгөхдөө "Хятадын даргын Япон улс дахь айлчлал нь Токио, Бээжингийн талууд бүс нутаг төдийгүй дэлхийн хөгжил, энх тайвны төлөө хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг харуулах боломж" гэсэн байна.

Ши Жиньпиний Токио дахь айлчлалын үеэр Япон, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны шинэ баримт бичгийг батална гэсэн хүлээлт байгаа юм. Ер нь хоёр тал хамтын ажиллагаагаа сайжруулах талаарх хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зураад байгаагийн дотор 2008 онд байгуулагдсан стратегийн хамтын ажиллагааны баримт бичиг багтаж байна.

Хуваалцах