Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын дарга Ши Жиньпин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярьжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьсан гэж "ССТВ" мэдээлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын дарга Ши Жиньпин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярьжээ
Хятадын дарга Ши Жиньпин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярьжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын дарга Ши Жиньпин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярьжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьсан гэж "ССТВ" мэдээлжээ. Хятадын төрийн мэдлийн телевизээр дамжуулснаар Ши Жиньпин “Хятад улс Украин улстай хамт улс орнуудын хамтын ажиллагааг урагшлуулах болно” хэмээн ярьсан байна.

Мөн тэрбээр Засгийн газрын төлөөлөгчөө Украин болон Украины нөхцөл байдалтай холбоотой улсуудад илгээх болно гэдгээ илэрхийлсэн гэж байна.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд Хятад улстай хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн хариулсан байна.

Дараа нь тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, урт бөгөөд утга учиртай яриа өрнүүлсэн гэж "твиттер" хуудсандаа бичжээ. Ингэхдээ “Утасны энэ яриа, мөн Хятад улсад суух Украины Элчин сайдын томилгоо нь манай хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгнө гэдэгт би итгэж байна” гэсэн байна.

Ши Жиньпин, Володимир Зеленский нар өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын талаас Украинд халдан довтолж эхэлснээс хойш анх удаа утсаар ярьж байгаа юм.

Хуваалцах