Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын дарга Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцад идэвхтэй дэмжлэг үзүүлнэ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д хийсэн айлчлал өчигдөр өндөрлөсөн. Энэ айлчлалын хүрээнд болсон 2 улсын удирдагчийн уулзалт хэлэлцээгээр хэлэлцсэн асуудлуудын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын дарга Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцад идэвхтэй дэмжлэг үзүүлнэ
Хятадын дарга Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцад идэвхтэй дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д хийсэн айлчлал өчигдөр өндөрлөсөн. Энэ айлчлалын хүрээнд болсон 2 улсын удирдагчийн уулзалт хэлэлцээгээр хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлүүд өнөөдөр мэдээлж байна. Хятадын Синьхуа агентлаг Хятадын дарга ШиЖиньпин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцад Бээжин идэвхтэй дэмжлэг үзүүлэх болно хэмээн илэрхийлсэн байна.

Хоёр улс нэгдсэн нэг чиглэлээр, хүчин чармайлтаа нэгтгэж хамтран ажиллахыг хүсч байгаагаа ШиЖиньпин илэрхийлсэн байна. мөн бүс нутагт урт хугацаанд энх тайвныг дэмжихийн тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэдгээ ч амласан байна. 2 улсын төдийгүй намуудын хоорондын харилцаа идэвхжүүлж, хамтрахад ч бэлэн байгаагаа мөн илэрхийлжээ. Харин умард Солонгосын удирдагч энэ уулзалтынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх 2 дахь дээд хэмжээний уулзалтаас тодорхой үр дүн гаргахын тулд хүчин чармайлт гаргаж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн Пхенья яриа хэлэлцээний замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь ангижруулах бодлого баримталж байгаагаа дахин баталсан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны Хятад дахь айлчлал энэ сарын 7 ноос 9 ны өдрүүдэд үргэлжилсэн юм. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд түүний зөвлөх, Хөдөлмөрийн намын нэгдсэн фронт хэлтсийн дарга КимЁнЧхоль, гадаад хэргийн сайд Ли Ёнхо нар багтсан байсныг Умардын НодонгСинмун мэдээлсэн байна.

Мөн Умардын удирдагчийг гэргий Ли Соль Чжу дагалдан яваа юм байна. Умард Солонгосын удирдагч хувийн галт тэргээрээ Хятадад хүрэлцэн очсоныг ч энд тэмдэглэсэн байна.

Хуваалцах