Хятадын долоон хот “5G” сүлжээнд холбогдлоо
БНХАУ-ын Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэнь, Нанжин, Ханжоу болон эдийн засгийн шинэ бүс Сюньаньд хөдөлгөөнт интернэтийн тавдугаар үеийн “5 G”“7+33+эн” сүлжээг нэвтрүүлсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэнь, Нанжин, Ханжоу болон эдийн засгийн шинэ бүс Сюньаньд хөдөлгөөнт интернэтийн тавдугаар үеийн “5 G”“7+33+эн” сүлжээг нэвтрүүлсэн байна.
33 хотыг мөн энэ сүлжээнд холбохоор ажиллаж байгаа бөгөөд өөр хэд хэдэн хотоос захиалга ирээд байна. “5G” сүлжээнд холбогдсон талаар “Чайна Юнион” корпорацийн дарга Ван Сяочу мэдэгджээ. “5G” сүлжээний эрхийг Хятадын үүрэн телефоны үндсэн гурван оператор авчээ.
“5G” нь секундэд 10-аас дээш гегабайт мэдээлэл солилцох хурдтай сүлжээ юм. Энэ нь одоогийн “4G” сүлжээнээс 30 дахин хурдтай гэсэн үг юм.


















