Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байна
Хятадын Статистикийн үндэсний газраас гаргасан судалгаагаар Хятадын эдийн засаг тогтвортой бөгөөд удаан өсөх хандлагатай байгаа аж. Гэвч эдийн засгийн үзүүлэлтүүд доошлох хандлага ажиглагдаж байгаа тул зах зээлийг бага зэрэг дэмжих бодлогыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж судлаачид үзсэн байна.
Мэдээллийн алба

Бодит тоо баримтаас харахад, энэ оны 1-4 дүгээр сард үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлт 1-3 дугаар сарынхаас 0.3 нэгжээр буурч, нийгмийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийн гуравдугаар сараас доогуур гарчээ. Энэ нь эдийн засгийн уналтын шинж тэмдгийг харуулж байгаа аж.