Хятадын иргэдийг шунахайн сэдлээр хороосон байж магадгүй
Өнгөрөгч өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооноос хоёр хүний цогцос олджээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооноос хоёр хүний цогцос олджээ. Тус хоёр хохирогч БНХАУ-ын иргэн байсан бөгөөд тэдний амь насыг нь бүрэлгэсэн этгээдийг зургаан цагийн дотор илрүүлэн, баривчилсан билээ. Одоо хэрэгт холбогдолтой байж болзошгүй сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
Талийгаачдын хувьд Монголд бизнес эрхэлдэг, нэлээд мөнгөтэй хүмүүс байсан тухай эх сурвалжууд ярьж байгаа юм.
Хохирогчид бичиг баримт байхгүй байсан тул Хятадын консултай холбогдож бичиг баримтынх нь хуулгыг авчруулан баримтжуулжээ. Одоогоор гэмт хэрэгтнүүд ямар шалтгаанаар тэдний аминд хүрснийг тодруулахаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна. Гэхдээ хэргийн газраас 210 сая төгрөг алга болсон тухай мэдээлэл байгаа. Тэгэхээр гэмт этгээдүүд шунахайн сэдлээр үгсэн тохиролцож, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх таамаг байгаа юм.


















