Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хятадын иргэн хууль бусаар зэрлэг гахай тээвэрлэж явжээ

Хууль бусаар зэрлэг гахай тээвэрлэж явсан иргэнийг цагдаа нар илрүүлэн саатуулаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын иргэн хууль бусаар зэрлэг гахай тээвэрлэж явжээ
Хятадын иргэн хууль бусаар зэрлэг гахай тээвэрлэж явжээ. Зураг: МҮОНРТ

Хууль бусаар зэрлэг гахай тээвэрлэж явсан иргэнийг цагдаа нар илрүүлэн саатуулаад байна. Тодруулбал, БНХАУ-ын иргэн зэрлэг гахай, хээрийн туулай, шувуу зэрэг амьтныг хууль бусаар тээвэрлэж яваад саатуулагджээ. Тухайн иргэн дээрх амьтдыг агнасан эсэх, хэрхэн яаж олж авсныг тогтоохоор мөрдөн байцааж байна.

Улсын хэмжээнд он гарсаар Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн 39 гэмт хэрэг гарсан байна. Ан амьтныг хууль бусаар агнах, ангийн гаралтай түүхий эдийг худалдах зөрчил буурахгүй байгаа нь ховор ан амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байна гэж холбогдох албаныхан хэлж байгаа юм. Өвлийн улиралд хулгайн ан агнууртай холбоотой хэрэг гарах нь нэмэгддэг байна. Энэ мэт хулгайн анг илрүүлэхэд иргэдийн мэдээлэл чухал гэж Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Алтангэрэл хэллээ.

Хуваалцах