Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хятадын иргэн нэрээ сольж Монголын хилээр нэвтрэхийг завджээ

Энэ хэргийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаасан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын иргэн нэрээ сольж Монголын хилээр нэвтрэхийг завджээ
Хятадын иргэн нэрээ сольж Монголын хилээр нэвтрэхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор энэ сарын 22-ны өдөр Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр /2007 онд албадан гаргагдсан/ БНХАУ-ын иргэн Т гэгч нэрээ сольж хууль бусаар хил нэвтрэхийг завджээ. Энэ хэргийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаасан байна.

Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын иргэн С нь биедээ 6 кг хуш модны самар нуун хил хяналтын байгууллагуудын шалгалтаас зайлсхийн хил нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагч илрүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах