Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын хосгүй ховор зураг дуудлага худалдаанд 306.6 сая Хонконг долларт хүрч зарагдлаа

Хятадын зураач Рен Ренфийн бүтээл Морь унасан 5 согтуу ханхүү нэртэй уран зураг 306,6 сая Хонконг долларт хүрч зарагдсан байна. 2 метрийн урттай 14-р зуунд эзэн хааны ордны зураач байсан Рен Ренфийн энэ зургийг өчигдөр дуудлага худалдаагаар ийнхүү б

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын хосгүй ховор зураг дуудлага худалдаанд 306.6 сая Хонконг долларт хүрч зарагдлаа
Хятадын хосгүй ховор зураг дуудлага худалдаанд 306.6 сая Хонконг долларт хүрч зарагдлаа. Зураг: МҮОНРТ

Хятадын зураач РенРенфийн бүтээл Морь унасан 5 согтуу ханхүү нэртэй уран зураг 306.6 сая Хонконг долларт хүрч зарагдсан байна. 2 метрийн урттай 14-р зуунд эзэн хааны ордны зураач байсан РенРенфийн энэ зургийг өчигдөр дуудлага худалдаагаар ийнхүү борлуулсан байна. Ордны зураач Ренфийн уран бүтээлүүдийн ихэнх нь музейд хадгалагддаг байна. Харин түүний хамгийн хосгүй бүтээлүүдийн нэг ийнхүү арт зах зээлд гараад байна. Энд хааны ханхүү нарыг зарц бараа бологсдынх нь хамтаар дүрсэлсэн байдаг.

Ханхүү нарын нэг болох Ли Лунци нь сүүлд СюаньЦун эзэн хаан болж Тан эзэнт гүрний бусад төлөөллөөс хамгийн удаан хугацаагаар хаан ширээг эзэлсэн нэгэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Ренфийн энэхүү уран зураг эзэн хаадын цуглуулгад байдаг байсан учир хаадын олон тамгатай юм байна. Чин гүрний сүүлчийн эзэн хаан болох Пуи И 1922 онд тус бүтээлийг хаалттай хотоос авч гарсан гэгддэг. Урлагийн энэ хосгүй бүтээлийн үнэ 10-15 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан юм. 2016 онд энэ зургийг Бээжин Полигийн дуудлага худалдаагаар борлуулахад 44.3 сая ам.долларт хүрч байжээ.

Хуваалцах