Хятадын хөрөнгийн биржүүдийн гол индексүүд уналттай гарч байна
Сүүлд ирсэн мэдээллээр Америкийн Хятадын худалдааны хэлэлцээнд оролцогч Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ товлосон хугацаанаасаа 3 хоногийн дараа Вашингтонд айлчлах юм байна. түүнчлэн нэг өдрийн л хугацаагаар тэнд ажиллах тухай Хятадын хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллийн алба

Сүүлд ирсэн мэдээллээр Америкийн Хятадын худалдааны хэлэлцээнд оролцогч Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд ЛюХэ товлосон хугацаанаасаа 3 хоногийн дараа Вашингтонд айлчлах юм байна. Түүнчлэн нэг өдрийн л хугацаагаар тэнд ажиллах тухай Хятадын хэвлэлүүд мэдээлж байна.
Уг нь 2 улсын худалдааны дайнд эцэс тавих 11 дэх шатны хэлэлцээ энэ сарын 8 нл эхлэх ёстой байсан ч ийнхүү гол оролцогчдын нэг товлосон хугацаанаасаа хоцорч хүрэлцэн ирэхээр байгааг мэдээлж байна. Түүнчлэн ЛюХэгийн Вашингтон дахь ажлын айлчлалын хугацаа хойшилж, бас багассаныг Вашингтон Бээжингийн ээлжит хэлэлцээ цуцлагдах нь гэсэн мэдээллийг баталж өгч байгаад тооцож байна. Энэ хооронд 2 талд төдийгүй дэлхий нийтэд хүлээлт үүсгээд байгаа худалдааны хэлэлцээ саатаж гацаж мэдэхээр байгаад Хятадын хөрөнгө оруулагчид лав ихээхэн сэтгэл зовниж байгаа бололтой. Үүнийг Хятадын хөрөнгийн биржүүдийн гол индексүүдийн өнөөдрийн уналт баталж байна гэж шинжээчид тодорхойлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Твиттерээрээ Хятадын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэхээр төлөвлөж байгаагаа зарласны дараа Хятадын Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржүүдийн гол индексүүд 5-6 хувиар унасан байна.
Тухайлбал Шанхай композит 5,19 хувиар унаж 2918,65 нэгжид хүрсэн байна. Харин Шэньжэн композитийнх 6,15 хувиар унажээ. Түүнчлэн Хонконгийн Хансенг индексийн уналт 2,46 хувьд хүрсэн байна.


















